Украин 2022 оноос хойш төсөвтөө гадаадаас 70 тэрбум орчим ам.доллар авчээ
Европын холбоо, бусад орны засгийн газар, олон улсын байгууллагуудын мөнгөн тусламжийг Украины Үндэсний банкны тоо баримтаар нэгтгэн тооцжээ.

Украин 2022 оны хоёрдугаар сараас 2026 оны есдүгээр сар хүртэл гадаадын улс орон, олон улсын байгууллага, хандивлагч байгууллагуудаас төсөвтөө 70 тэрбум орчим ам.доллар авсан байна. Энэ тухай Украины Үндэсний банкны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн РИА Новости агентлаг мэдээлэв.
Зөвхөн есдүгээр сард Украин гадаадын хандивлагчдаас 4.5 тэрбум ам.доллар хүлээн авчээ.
2022 оны хоёрдугаар сараас хойш Европын холбоо, бусад орны засгийн газар, олон улсын байгууллага, хандивлагч байгууллагуудаас Украины төсөвт орсон нийт орлого 69.18 тэрбум ам.доллар болжээ.
Энэ дүнд гадаадын бүх тусламж бус, зөвхөн Украины улсын төсөвт мөнгө, буцалтгүй тусламж, төлбөр хэлбэрээр шууд ордог хөрөнгө багтсан.
Орос улс Украинд зэвсэг нийлүүлэх нь асуудлыг зохицуулахад саад болж, НАТО-гийн орнуудыг мөргөлдөөнд шууд татан оролцуулж байна гэж үздэг. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд зориулсан зэвсэг агуулсан аливаа ачаа Оросын хууль ёсны бай болно гэж мэдэгдэж байсан.
Зэвсэг, техник, сум, үйлчилгээ зэрэг цэргийн нийлүүлэлт мөнгөн хэлбэрээр бус, бодит хэлбэрээр шилждэг тул энэ дүнд тооцогдоогүй юм.



