Япон анхны үндэсний тагнуулын стратегиа боловсруулж эхэлжээ
Такаичигийн засгийн газар гадаадын хөндлөнгийн оролцооноос сэргийлэх хууль батлахаар зорьж байна.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн засгийн газар тус улсын анхны үндэсний тагнуулын стратегийг 2027 оны хавар гэхэд боловсруулж дуусгахаар ажиллаж эхэлсэн гэж Ниппон.ком сайтад Такахата Акио бичжээ.
Саяхан батлагдсан хуулиар Үндэсний тагнуулын зөвлөл, товчоо байгуулж, өмнө нь Цагдаагийн ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам зэрэгт тархсан тагнуулын чиг үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд нэгтгэж байгаа юм.
Такаичи 17 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хороонд хандаж, тагнуулын үйл ажиллагааны дунд, урт хугацааны арга хэмжээг тодорхойлсон стратеги хэрэгтэйг хэлсэн байна.
Эрх баригч Либерал ардчилсан нам 2026 оны наймдугаар сард гадаадын хууль бус хөндлөнгийн оролцоог эрүүгийн хариуцлагад татах хууль батлах санал гаргажээ.
Либерал ардчилсан нам, Японы шинэчлэлийн намын 2025 оны аравдугаар сарын эвслийн хэлэлцээрт 2027 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд бие даасан гадаад тагнуулын алба байгуулахаар тусгасан байна.
Намын саналд Их Британийн МИ6, Австралийн тагнуулын албыг загвар болгон дурдсан бөгөөд ийм алба Гадаад хэргийн сайдын хяналтад ажилладаг юм.



