Дэлхий

Египетэд Тутанхамоны булшийг нээснээс хойш 104 жил болж байна

Алтан баг Каирын Их Египетийн музейн гол үзмэр хэвээр байна.

Africanews1 мин унших

Зураг: Africanews

Лхагва гарагт хаан Тутанхамоны 3,000 жилийн настай булшийг нээснээс хойш 104 жил болж байна гэж Африканьюс телевиз мэдээлэв.

Британийн египет судлаач Ховард Картер 1922 оны 11 дүгээр сарын 4-нд Хаадын хөндийд малтлага эхлүүлж, сүүлчийн тасалгааг 1923 оны 2 дугаар сарын 16-нд нээжээ.

Хүү хаан гэгддэг Тутанхамон есөн настайдаа фараон болж, арав орчим жилийн дараа нас барсан юм.

Энэ бол бараг бүрэн бүтэн олдсон цорын ганц хааны булш аж. Алтан баг, цул алтан авс, мумми зэрэг 5,000 гаруй эд зүйл дэлхий даяар шуугиан тарьжээ.

Томограф, ДНХ шинжилгээгээр фараон төрөлхийн өвчнөөр сульдаж, хөл хугарсны хүндрэл, хүнд хумхаагаар нас барсан нь тогтоогджээ.

Булш одоо ч Хаадын хөндийн гол аялал жуулчлалын газар бөгөөд Египетийн эдийн засгийг дэмжиж байна.

Бусад мэдээ