Евро бүсийн инфляц гурван жилд анх удаа 4 хувьд хүрэв
Зах зээл 12 дугаар сард бодлогын хүү нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

Евро бүсийн инфляц 10 дугаар сард 4 хувьд хүрч, гурван жилийн дээд түвшинд гарчээ гэж Си Эн Би Си мэдээлэв.
9 дүгээр сард 3.8 хувь байсан бөгөөд өсөлтийн гол шалтгаан нь 20.8 хувиар өссөн эрчим хүчний үнэ юм.
Литвад инфляц хамгийн өндөр буюу 6.1, Мальтад хамгийн бага буюу 2.3 хувь байна. Бүх орон Европын төв банкны 2 хувийн зорилтоос дээгүүр байгаа аж.
Францын бондын зах зээлийн үймээн банкны бодлогыг хязгаарлаж байгааг Валидус Риск Менежмент компанийн шинжээч Роберт Мертенс тэмдэглэжээ.
Европын төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 2.5 хувьд хадгалсан юм.
Зах зээл 12 дугаар сарын хурлаар хүү нэмэгдэх магадлалыг 72 гаруй хувь гэж тооцож байна.


