Европын Холбоо төсвийн хэлэлцээрт хүрэхийн тулд томоохон компаниудад татвар ногдуулахыг санал болгожээ
Европын зөвлөлийн дарга Антониу Кошта жилийн борлуулалт 750 сая еврогоос давсан компаниудыг онилж байна.

Европын зөвлөлийн дарга Антониу Кошта маргаантай бизнесийн татварыг зөвхөн томоохон компаниудад ногдуулахыг санал болгосон гэж Политико Юроп сайт хоёр дипломатчийг иш татан мэдээлэв.
Шинэ саналаар жилийн борлуулалт 750 сая еврогоос давсан компаниудаас 0.05 хувийн татвар авах юм. Европын Комисс өмнө нь 100 сая еврогоос давсан борлуулалттай компаниудаас тогтмол дүнгээр авахыг санал болгож байжээ.
Германаар тэргүүлсэн бүлэг орон уг татвар өрсөлдөх чадварыг сулруулж, дунд компаниудад дарамт учруулна гэж эсэргүүцэж байсан юм.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд хуванцар, цахилгаан хэрэгслийн хаягдлын татварыг килограмм тутамд 25 центээр нэмэх саналыг ч хэлэлцэж байна.
Кошта 11 дүгээр сарын 21-нд төсвийн шинэ баримт бичиг танилцуулж, дараагийн долоо хоногт ээлжит бус дээд хэмжээний уулзалт болох аж. Холбоо 2026 оны эцэс гэхэд төсвийн хэлэлцээрт хүрэхийг зорьж байна.



