Европын супермаркетын хөлдөөгчид хакердсан хэрэгт Орос хамааралгүй гэж Кремль мэдэгджээ
Тодорхойгүй хакерууд гурван долоо хоногийн дотор 11 орны 100 шахам дэлгүүрийн хөргөлтийн системд нэвтэрчээ.

Кремль Европын супермаркетуудын хөргөлтийн төхөөрөмж рүү хийсэн кибер халдлагад Орос холбоотой гэсэн таамгийг пүрэв гарагт няцаасан гэж Москоу Таймс сонин мэдээлэв.
«Эдгээр нь утгагүй буруутгал» гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Хакерууд хамгийн багадаа 11 орны дэлгүүрт хөлдөөгчийн температурыг 55 градус хүртэл өсгөсөн байна. Бельги, Швед, Герман, Их Британи зэрэг орон өртжээ.
Европын Холбооны албан тушаалтнууд үүнийг хүнсний хангамжийг алдагдуулах санаатай оролдлого гэж нэрлэсэн ч аль нэг улс, бүлгийг буруутгаагүй юм.
Оросыг дэмжигч хоёр хакерын бүлэг халдлагыг хийсэн гэж мэдэгдсэн гэж Би Би Си мэдээлсэн боловч зарим шинжээч эргэлзэж байна. Кибер аюулын судлаачид Орос холбоотой бүлэг оролцсон байх магадлал маш өндөр гэж Файнэншл Таймс сонинд хэлжээ.
Эдгээр халдлага Европын нислэгүүдэд ирж буй хуурамч бөмбөгийн дуудлагатай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм.



