Эдийн засаг

Абу-Дабигийн нефтийн компани Оупен Эй Ай-тай хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр тохирчээ

Абу-Дабигийн компани энэ шийдвэрээр салбартаа анхдагч болно гэж мэдэгдэж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Абу-Дабигийн үндэсний нефтийн АДНОК компани Америкийн Оупен Эй Ай, Эмиратын Жи Форти Ту групптэй үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, арилжааны ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.

АДНОК эрчим хүчний салбарт анх удаа Оупен Эй Ай Фронтиер платформ нэвтрүүлж, олборлолтоос худалдаа хүртэлх шийдвэрийг нэгтгэнэ гэж мэдэгдсэн байна. Компанийн хэвлэлийн мэдээнд ордын төлөвлөгөөг хэдэн сарын оронд хэдэн цагт боловсруулах боломжтой гэж дурджээ.

Хиймэл оюун ухааны агентууд нефтийн нийлүүлэлт, эрэлт, үнийг тогтмол таамаглаж, баррель бүрийн өртгийг олборлохоос өмнө тодорхойлох боломж олгоно гэж компани мэдэгджээ.

Тооцооллын дэд бүтэц Арабын Нэгдсэн Эмират улсад байрлах бөгөөд түншлэлд эрчим хүчний чухал дэд бүтцийн кибер хамгаалалт ч багтаж байна.

АДНОК одоо хиймэл оюун ухаанд суурилсан 200 гаруй хэрэглүүр ашиглаж, робот техникийн 70 төсөл хэрэгжүүлж эсвэл боловсруулж байгаа юм. Компанийн мэдээлснээр ЧатЖиПиТи-г 40 мянга гаруй ажилтанд нээсэн бөгөөд ашиглалт нь 97 хувиас давжээ.

Бусад мэдээ