Африк мансууруулах бодисын дамжин өнгөрөх бүсээс үйлдвэрлэгч болж байна
Нигерт илэрсэн томоохон лаборатори анхаарал татжээ.

Мансууруулах бодис Африкаар зөвхөн дамждаггүй, улам бүр тэнд үйлдвэрлэгдэж байгааг саяхны хураалт, лабораторийн илрэлүүд харуулж байна гэж Дойче Велле мэдээлэв.
Нигери, Өмнөд Африк, Кени, Мозамбикт метамфетамины лаборатори илэрсэн байна.
Энэ жил Нигерийн мансууруулах бодистой тэмцэх агентлаг Огун мужид тус улсад илэрсэн хамгийн том гэж тодорхойлсон нууц лабораторийг устгаж, 10 сэжигтнийг баривчилжээ. Агентлагийн мэдээллээр тэдний гурав нь Мексикийн иргэн аж.
Агентлагийн дарга Мохамед Буба Марвагийн хэлснээр 2.4 тонноос илүү метамфетамин, химийн бодис, бусад материал хураасан бөгөөд олон улсын зах зээлийн үнэ нь ойролцоогоор 363 сая ам.доллар юм.
«Одоо бид үйлдвэрлэгч улс гэдгээ ч олж мэдэж байна» гэж нөхөн сэргээх санаачилгын үүсгэн байгуулагч Докун Адедежи хэлсэн байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаны мэдээллээр Африкт эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 34 хувь нь 25-аас доош настай юм.
НҮБ-ын алба, иргэний нийгмийн байгууллагууд хууль сахиулахаас гадна нөхөн сэргээх үйлчилгээг өргөжүүлэх, Баруун Африкийн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа аж.



