Технологи

Америкийн технологи ашиглахаа боль гэж ЕХ-ны хууль тогтоогч уриалав

Украинд Старлинкийн цэргийн үйлчилгээний хурдыг хязгаарласан нь тулалдааны талбарт хүний амь эрсдэхэд хүргэсэн гэж Финландын парламентын гишүүн үзэж байна.

Politico EuropeMilena Wälde, Pieter Haeck1 мин унших

Зураг: Politico Europe

Европын парламентын Финландын гишүүн Аура Салла Европыг Америкийн технологи ашиглахаа болихыг пүрэв гарагт уриалсныг Политико сайтын Европ дахь хэвлэл мэдээлжээ.

Салла өнгөрсөн сард Украинд СпэйсИкс компанийн цэргийн хиймэл дагуулын үйлчилгээний хурдыг хязгаарласан нь «унтраах товчлуурын» бас нэг жишээ бөгөөд тулалдааны талбарт хүний амь эрсдэхэд шууд хүргэсэн гэж үзжээ.

Тэрбээр Брюссель хиймэл оюуны тэргүүлэх загварыг Европт бүтээхээс илүү ашиглахад анхаарч байгааг эсэргүүцэж, Европ тэргүүлэх загвартай байж гэмээ нь хиймэл оюуны хөгжил, аюулгүй байдлын хэлэлцээнд байр суурьтай болно гэж үзжээ.

Салла тэргүүлэх компаниудыг бий болгоход хөрөнгө, илүү нэгдсэн зах зээл хэрэгтэй гэж үзэж, дампуурлын болон татварын нийтлэг дүрэм, хил дамнасан тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтыг уриалжээ.

Францын тэргүүлэх хиймэл оюуны лаборатори Мистраль ч хамгийн дэвшилтэт загваруудыг бүтээгчгүй бол Европ хиймэл оюуныг хөгжүүлэхэд оролцох боломжгүй болно гэж анхааруулж байжээ.

Брюссель хиймэл оюуныг бүтээхээс илүү нэвтрүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен 9 дүгээр сарын 16-ны илтгэлдээ ийм байр суурь илэрхийлсэн юм.

Бусад мэдээ