Дэлхий

АНЭУ-ын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2025 онд гуравны нэгээр өсчээ

Татвар төлөгчдийн тайлан гаргах, хугацаандаа төлөх түвшин нэмэгдсэн нь орлогын өсөлтөд нөлөөлжээ.

The NationalThe National1 мин унших

Зураг: The National

Арабын Нэгдсэн Эмират Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2025 онд бараг 34 хувиар өсч, ойролцоогоор 12.7 тэрбум ам.долларт хүрснийг Холбооны татварын газар мэдэгджээ. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.

Холбооны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2023 оны 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон бөгөөд 2018 онд 5 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэвтрүүлснээс хойших хамгийн чухал татвар болсон юм.

“Цуглуулсан татварын орлого, тэр дундаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого мэдэгдэхүйц өссөн нь газрын үйл ажиллагааны үр ашгийг харуулж байна” гэж газрын ерөнхий захирал Абдулазиз Аль Мулла хэлжээ.

Тус газрын мэдээлснээр, энэ онд тайлан гаргалтын түвшин 2025 оны 87 хувиас 91 хувь болж, хугацаандаа төлөх түвшин 97 хувьд хүрчээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хугацаандаа гаргах түвшин 2026 онд өмнөх оны 81 хувиас 83 хувь болж, хугацаандаа төлөх түвшин 98 хувь болсон байна.

Онцгой албан татварын тайлан гаргалт 2025 оны 91 хувиас 92 хувь болжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэвтрүүлсэн нь Арабын ертөнцийн хоёр дахь том эдийн засаг болох АНЭУ-д орлогын суурийг өргөжүүлж, эдийн засгаа нефтээс төрөлжүүлэх засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих алхам гэж үзэгдэж байсан юм.

Бусад мэдээ