АНУ хиймэл оюуны аюулгүй байдлаар Их долоог хамтран ажиллуулах Францын оролдлогыг зогсоожээ
Их долоогийн орнууд энэ асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй.

АНУ Их долоогийн орнуудыг дэвшилтэт хиймэл оюуны аюулгүй байдлаар хамтран ажиллуулах Францын оролдлогыг зогсоосон гэж Политико Юроп сайт мэдээлэв.
Францын дижитал хэргийн сайд Анн Ле Ананфф 9, 10 дугаар сард хоёр удаа сайд нарын уулзалт хийж, хамгийн дэвшилтэт загваруудыг турших өндөр түвшний ажлын хэсэг байгуулахыг оролдсон ч амжилтад хүрээгүй гэж Сенатад хэлжээ.
«Бид мэдээж харамсаж байгаа ч европчуудын хувьд энэ асуудлаар урагшилсаар байна» гэж тэрбээр хэлсэн байна.
Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан Францын санал болгосон байгууллагыг тодорхой бус, шаардлагагүй хүнд суртал бий болгоно гэж тайлбарлажээ.
Франц 2026 онд Их долоог тэргүүлж байгаа бөгөөд яриа хэлэлцээг 12 дугаар сард сэргээхийг санал болгосон юм. Дэвшилтэт хиймэл оюуны системүүд урьд өмнө байгаагүй кибер чадвартай болсноор энэ асуудлын ач холбогдол өсөж байгаа аж.



