Улс төр

АНУ-ын Сенатын сонгуульд Миссисипи мужид Скотт Колом Хайд-Смитээс 3000 гаруй саналаар тэргүүлж байна

Колом ялвал Иргэний дайны дараах Сэргээн босголтын үеэс хойш Миссисипигээс сонгогдсон анхны хар арьст сенатор болно.

CNBC1 мин унших

Зураг: CNBC

Миссисипи мужид болсон АНУ-ын Сенатын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Скотт Колом Лхагва гарагийн өглөө Бүгд найрамдах намын одоогийн сенатор Синди Хайд-Смитээс 3000 гаруй саналаар тэргүүлэх болсныг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.

Хайндс тойргийн комиссарууд хүлээн авсан болон татгалзсан саналын тоог зарлахаар хуралдах гэж байх үед Коломын тэргүүлэх зөрүү 3041 болж нэмэгджээ.

Саналын 98 орчим хувийг тоолоход Колом 49.11 хувь, Хайд-Смит 48.79 хувийн санал авчээ. Бие даан нэр дэвшигч Тай Пинкинс 2.1 хувийн санал авсан байна.

Оршин суугчдын олонх нь хар арьстан, мужийн нийслэл Жексон хотыг хамардаг Хайндс тойрогт Колом 80 хувийн санал авсан бол Хайд-Смит ердөө 19 хувь авчээ.

1982 оноос хойш Ардчилсан намын сенатор сонгоогүй Миссисипи мужийг улс төр судлаачдын бараг хэн нь ч тус мужийн суудлыг Ардчилсан нам авч болно гэж тооцоогүй юм.

Сенатын сонгуулийн дүн тодорхой болоогүй хоёр муж бол Миссисипи, Аляска юм. Аляскад Ардчилсан намын Мэри Пелтола Бүгд найрамдах намын сенатор Дэн Салливанаас 4250 саналаар тэргүүлж байна.

Ардчилсан нам одоогоор Бүгд найрамдах намын эзэмшиж байсан долоон суудлыг авч, 1 дүгээр сараас 100 суудалтай Сенатад дор хаяж 54 суудалтайгаар олонхыг бүрдүүлэхээр болжээ.

Бусад мэдээ