АНУ-ын завсрын сонгуульд 53 сая гаруй хүн урьдчилан санал өгчээ
Урьдчилсан санал хураалтын тоо 2022 оны завсрын сонгуулийнхаас давжээ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын 2026 оны завсрын сонгуульд ням гарагийн байдлаар 53 сая гаруй сонгогч урьдчилан санал өгсөн гэж Францын олон улсын радио мэдээлжээ.
Флоридагийн их сургуулийн сонгуулийн лабораторийн мэдээллээр 53.14 сая хүн санал өгснөөс 29 сая орчим нь биечлэн, 23 сая орчим нь шуудангаар санал өгчээ. 2022 онд урьдчилан санал өгсөн хүний тоо 46 сая орчим байсан юм.
Бүртгэлийн мэдээллээр Ардчилсан намын 11 сая орчим, Бүгд найрамдах намын 8 сая орчим сонгогч санал өгсөн байна. Гэхдээ энэ тоо сонгогч хэнийг дэмжсэнийг харуулахгүй тул сонгуулийн үр дүнг таамаглах үндэслэл болохгүй.
Техас мужид 7 сая гаруй хүн санал өгсөн нь 2022 оны мөн үеэс 1.5 сая гаруйгаар их байна.
Сенатад Бүгд найрамдах нам 53, Ардчилсан нам 47 суудалтай бөгөөд Ардчилсан нам дор хаяж 4 суудал нэмж авах шаардлагатай. Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 218, Ардчилсан нам 214 суудалтай юм.
Кук Политикал Репортын аравдугаар сарын 30-ны үнэлгээгээр Сенатын 7 өрсөлдөөний үр дүн урьдчилан таамаглах боломжгүй байна.



