Арабын Нэгдсэн Эмират Улс цахим нэхэмжлэхийн торгуулийг шинэчилжээ
Шинэчлэлт нь бизнес эрхлэгчдэд давхардсан торгууль ногдуулахаас сэргийлж, хариуцлагыг илүү зохистой болгох зорилготой юм.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Сангийн яам бизнес эрхлэгчдийг дэмжих, давхардсан торгуулийг бууруулах зорилгоор цахим нэхэмжлэхийн торгуулийн шинэ журам гаргасан гэж Зе Нэшнл сонин мэдээлжээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу гаргасан өөрчлөлт нь илүү зохистой торгууль нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдэд зохицуулалтын тодорхой байдлыг хангаж, захиргааны ачааллыг бууруулах зорилготой.
Шинэ журмаар нягтлан бодох бүртгэлийн анхны зөрчилд таван мянган дирхамын торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн сар бүр ижил хэмжээний торгууль нэмэгдэнэ. Дараалсан 12 сарын хугацаанд эдгээр зөрчлийн нийт торгууль тавин мянган дирхамаас хэтрэхгүй.
Мөн нэхэмжлэх гаргагч эсвэл хүлээн авагч системийн доголдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй тохиолдолд ногдуулдаг захиргааны торгуулийг хассан байна.
Цахим нэхэмжлэхийн туршилтын үе шат, сайн дурын хэрэгжилт долоодугаар сард эхэлсэн бөгөөд 2027 оны аравдугаар сарын 1-нээс бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



