Ардчилагчдын ялалтаар Маскийн компаниудын хувьцаа унав
Тесла, Спейс Икс хоёрын нэгдэх боломж эргэлзээтэй болж байна гэж Блүүмберг агентлаг бичжээ.

Завсрын сонгуулийн урьдчилсан дүнгийн дараа Илон Маскийн компаниудын хувьцаа буурчээ гэж Ведомости сонин мэдээлэв.
Блүүмберг агентлагийн тооцоогоор Теслагийн хувьцаа зах нээгдэхээс өмнөх арилжаанд 5 орчим хувь, Спейс Иксийнх 6.9 хувиар унасан байна.
«Цэнхэр давалгаа» хоёр компанийн хөрөнгө оруулагчдад давхар цохилт болно гэж агентлаг үзсэн аж. Хиймэл оюуны зохицуулалт чангарах болгоомжлол нэмэгдэж, цахилгаан машин үйлдвэрлэгч болон пуужингийн компанийн нэгдэх боломж эргэлзээтэй болж байна.
Эн Би Си телевизийн тооцоогоор ардчилагчид Төлөөлөгчдийн танхимд 255 суудал авах төлөвтэй юм.


