АНУ-ын Хууль зүйн яам оросын эрдэмтэн Петровагийн хэргийг хаахыг хүсэв
Гарвардын судлаачийг мэлхийн үр хөврөл нэвтрүүлсэн гэж буруутгаж байв.
АНУ-ын Хууль зүйн яам оросын эрдэмтэн Ксения Петровагийн хэргийг хаах хүсэлтийг шүүхэд гаргажээ гэж Медуза сайт мэдээлэв.
«Эрүүгийн мөрдлөг үргэлжлүүлэх зардал энэ хэргийг шийдэх олон нийтийн ашиг сонирхлоос давж байна» гэж яам мэдэгдсэн байна.
Өмгөөлөгчид түүнийг саатуулсан нөхцөл, ижил материал мэдүүлээгүй бусад хүний мэдээллийг задруулахыг шаардсаны дараа энэ хүсэлт гарсан юм.
Гарвардын анагаахын сургуульд ажилладаг Петрова Францаас буцаж ирэхэд ачаанаас нь мэдүүлээгүй мэлхийн үр хөврөл олдсон аж. Хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт 20 жил хүртэл хорих ял оногдох байв.
Цагаачлалын алба түүнийг Орос руу албадан гаргах боломжийг авч үзэж байсан бөгөөд дайны эсрэг байр суурь илэрхийлсэн тул аюултай гэж эрдэмтэн анхааруулж байв.



