АНУ-ын сонгуулийн дараа гадаад бодлого өөрчлөгдөхгүй гэж Хаменеи мэдэгдэв
АНУ дахин довтолвол хариу арга хэмжээ хамаагүй том болно гэж Ираны дээд удирдагч сануулжээ.

Ираны дээд удирдагч аятолла Можтаба Хаменеи АНУ-ын сонгуулийн дараа Америкийн гадаад бодлого өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй гэж Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
«АНУ-ын зан байдал, удирдах тогтолцооных нь намын өөрчлөлтөд найдаж, эсвэл буулт хийснээр дайсагналыг зогсооно гэж боддог хүмүүс байвал тэд ихэд эндэж байна» гэж тэрбээр хэлсэн байна.
Хаменеи Иранд хандсан Америкийн бодлогыг 1953 оны 8 дугаар сарын 15-19-ний төрийн эргэлтээс эхтэй гэж үзэж байгаа аж. Тэрбээр 1979 оны хувьсгал хүртэл нефтийн баялгийг дээрэмдсэн, 1980-1988 оны дайнд Иракийг дэмжсэн, хориг тавьж хөрөнгийг хураасан гэж буруутгажээ.
Ормузын хоолойн нөхцөл байдал Америкийн ялагдашгүй гэсэн домгийг үгүй хийсэн гэж Хаменеи дурдав.
Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болж байгаа үед энэ мэдэгдэл гарсан юм.



