Туркт шөнийн клубт хийсэн шалгалтаар оросын 34 эмэгтэйг саатуулжээ
Эмэгтэйчүүд албадан гаргах төвд шүүх хурал хүлээж байна.

Туркийн Анкара хотын шөнийн клубуудад цагдаа нар шалгалт хийж, Оросын 34 эмэгтэйг саатуулсан гэж Москоу Таймс сонин мэдээлэв.
Тэднийг 10 дугаар сарын 23-нд олон нийтийн хэв журам, ёс суртахууныг зөрчсөн хэргээр саатуулсан бөгөөд албадан гаргах магадлалтай аж.
Оросын Элчин сайдын яам консулын уулзалт зохион байгуулж, саатуулсан шалтгаан, нөхцөлийг тодруулах арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.
Цагдаа нар эмэгтэйчүүдийн гар утсыг хураасан ч суурин утсаар төрөл төрөгсөдтэй нь холбогдохыг зөвшөөрсөн байна. Тэднийг орон нутгийн хуульч төлөөлж байгаа аж.
База сувгийн мэдээлснээр, голдуу Зөвлөлтийн дараах орны 100 гаруй эмэгтэй саатуулагдсан бөгөөд тэднийг сард 2,500 ам.доллар хүртэлх цалингаар урьсан гэнэ. Москоу Таймс энэ мэдээллийг бие даан нотолж чадаагүй юм.



