Орос найрсаг бус орнуудын спиртийн ундааны гаалийн татварыг 35 хувь болгов
Хэрэглэгчийн үнэ өсөх магадлалтай гэж салбарын шинжээчид анхааруулжээ.

Орос найрсаг бус гэж үзсэн орнуудаас импортолдог спиртийн ундааны гаалийн татварыг 35 хувь болгож, литр тутамд доод тал нь 5 евро (5.63 ам.доллар) болгожээ гэж Москоу Таймс сонин мэдээлэв.
Өмнө нь татвар 20 хувь, доод хэмжээ нь 3 евро байсан юм.
10 дугаар сарын 31-нд батлагдсан шийдвэр 2027 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй бөгөөд виски, ром, жин, ликёр, брендид хамаарах аж.
Оросын жагсаалтад ЕХ-ны гишүүд, АНУ, Их Британи зэрэг 49 орон багтдаг.
Архины хэрэглээ аажмаар буурч байгаа тул дотоодын үйлдвэрлэгчид борлуулалтаа төдийлөн нэмэхгүй байж мэднэ гэж Коммерсант сонинд шинжээчид хэлсэн байна.
2027-29 оны төсвийн төслийн тооцоогоор нэмэгдэл нь ирэх жил 10 тэрбум рублийн (122 сая ам.доллар) орлого оруулах юм.



