Ардчилагчид Техаст Засаг даргын болон Сенатын суудлыг авав
Гучин жил бүгд найрамдах намын түшиц муж байсан Техас ардчилагчид руу хандлаа.

Ардчилсан нам Техаст Сенат, Төлөөлөгчдийн танхим, Засаг даргын сонгуульд ялжээ гэж Нэшнл сонин мэдээлэв.
Мужийн хууль тогтоогч Жина Инохоса дөрөв дэх бүрэн эрхээ авахаар өрсөлдсөн Засаг дарга Грег Эбботтыг ялах төлөвтэй байна.
Тэрбээр мужийн анхны латин гаралтай, гурав дахь эмэгтэй Засаг дарга болох юм. Мөн 1995 оноос хойш Засаг даргын ордонд орох анхны ардчилагч болно.
Хууль тогтоогч, багш асан Жеймс Таларико Ерөнхий прокурор Кен Пакстонтой өрсөлдөж, авлигатай тэмцэх, зардал бууруулахыг амласан юм. Тэрбээр 1993 оноос хойш Техасын анхны ардчилагч сенатор болно.
Мэдээ бичих үед дүн нь тодорсон Төлөөлөгчдийн танхимын найман тойргийн долоод ардчилагчид ялсан байна. 29 дүгээр тойрогт Сильвия Гарсиа 81 хувийн саналтай байв.
Бүгд найрамдахчууд өнгөрсөн жил ардчилагчдын хэд хэдэн суудлыг онилж, тойргийн хуваарийг ээлжит бусаар өөрчилсөн юм. Гэхдээ Трампыг дэмжихгүй хүмүүс олширсон энэ үед муж ардчилагчид руу хазайж магадгүй гэж харагдаж байв.

