Австралийн уугуул иргэд, эрдэмтэд ховордсон гүрвэлийг аврахаар хамтарч байна
Нутгийн хамгаалагчид камераар хянах, гал, махчин амьтдыг удирдах аргаар гүрвэлийг хамгаалж байна.
Австралийн цөлийн бүс нутгийн уугуул иргэдийн байгаль хамгаалагчид, уламжлалт эзэд, эрдэмтэд мөхлийн ирмэгт тулсан Их цөлийн гүрвэлийг аврахаар хамтран ажиллаж байна гэж Австралийн Эй Би Си телевиз мэдээлжээ.
Нэгэн үе Австралийн дотоод нутагт түгээмэл байсан энэ гүрвэл одоо байгальд 5,000-7,000 л үлдсэн гэж Уугуул иргэдийн цөлийн холбоо мэдээлжээ.
Экологич Лара Пайжманс түүний тархац цөлийн 20 газарт л хумигдсан гэж хэлэв. Тэрбээр гүрвэл гэр бүлээрээ нэг нүхэнд хамт амьдардаг нь ховор онцлог гэжээ.
2023 оноос хойш 770,000 хавтгай дөрвөлжин километр нутаг дахь 20 хүртэлх хамгаалагчийн бүлэг жил бүр судалгаа хийж байна.
Гал, махчин амьтад хамгийн том аюул гэж тооцогддог тул хамгаалагчид галыг зохицуулах, махчин амьтдыг устгах, камераар хянах аргыг хослуулж байна.
Тоо толгой нэмэгдсэн эсэхийг 2027 онд хийх судалгаагаар тогтоох юм.
/file/attachments/orphans/LEHOHLA_KMF_387374.jpg)


