Дэлхий

Барууны тагнуулынхан: Иран сард баллистик пуужин 50 хүртэл үйлдвэрлэх чадвартай

Хэдэн сарын бөмбөгдөлтийг үл харгалзан Иран хариу цохилт өгөх ихээхэн нөөц бололцоогоо хадгалж үлдсэн гэж тагнуулынхан дүгнэжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

АНУ, Израилийн цохилтын дараа ч Иран сард 50 орчим баллистик пуужин угсрах чадвараа хадгалсан гэж барууны тагнуулын албад үзэж байна. Энэ нь дайнаас өмнөх үйлдвэрлэлийн тал орчим юм гэж Bloomberg мэдээлэв.

Иран дор хаяж 1.7 мянган пуужингийн нөөцтэй хэвээр бөгөөд шинээр угсарсаар байна гэж тагнуулын мэдээллийг сайн мэдэх барууны нэгэн албан тушаалтан Bloomberg агентлагт мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

2026 оны хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхлэхээс өмнө Иран 2.5 мянга орчим пуужинтай байсан гэж Израиль үзэж байжээ.

Bloomberg-ийн тооцоогоор, хоёрдугаар сарын 28-наас хойш Ираны арми дор хаяж 2.2 мянган баллистик пуужин, 4.9 мянга гаруй нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашигласан бол АНУ Patriot зенитийн пуужингийн цогцолборт зориулсан PAC-3 саатуулах пуужингаас л гэхэд мянгыг зарцуулсан байна.

Дайнаас өмнөх нөөцийн хэмжээ ч, ашигласан болон устгагдсан зэвсгийн оронд Иран нөөцөө хэр нөхсөн нь ч тодорхойгүй тул Иранд хэчнээн пуужин, дрон байгааг яг тооцоолоход хэцүү гэж Bloomberg онцолжээ.

АНУ-ын нөөц шавхагдсан гэх мэдээлэл байгаа ч тус улс мянга мянган Tomahawk далавчит пуужин, хэдэн зуун JASSM далавчит пуужин, хэдэн зуун мянган өндөр нарийвчлалтай удирдлагат бөмбөгтэй хэвээр байгаа гэж Bloomberg бичжээ. Гэхдээ эдгээр зэвсгийг Ойрхи Дорнодоос гадна Европ, Энэтхэг-Номхон далай зэрэг бусад бүс нутагт ч хуваарилах шаардлагатай байна.

Бусад мэдээ