BMW гал гарах эрсдэлийн улмаас АНУ-д 720 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна
Засвар хийлгэсэн машинуудад ч энэ доголдолтой холбоотой байж болзошгүй 10 удаа гал гарчээ.

Германы BMW AG компани хөдөлгүүрийг нь унтраасан, зогсоол дээр байхад ч гал гарах эрсдэлтэй 720.8 мянга орчим автомашиныг АНУ-д эргүүлэн татаж байгааг тус улсын Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлэв.
Тус газар засвар дуусах хүртэл “машинаа барилга, бусад тээврийн хэрэгслээс хол, задгай газар байршуулахыг” эзэмшигчдэд онцгойлон зөвлөжээ.
Эдгээр машиныг 2024 онд ижил доголдлын улмаас эргүүлэн татаж байсан ч дахин засварлах шаардлагатай болжээ. Хөргөлтийн системийн насосны цахилгаан холбогч сайн тусгаарлагдаагүй тул ус орж, богино холболт үүсэж болзошгүй байна.
2024 оны засварын дараа энэ доголдолтой холбоотой байж болзошгүй 10 удаагийн гал гарсан тохиолдлын талаар BMW мэдээлэл авсан байна.
Эргүүлэн татах ажилд 2012-2016 онд үйлдвэрлэсэн 3-р болон 5-р цуврал, 2012-2015 оны X1, 2012-2016 оны Z4, 2013-2017 оны X3, 2014-2016 оны 2-р цувралын купе, Sports Wagon, 328xi Gran Turismo, 4-р цуврал, 2015-2018 оны X4, 2016-2018 оны X5 xDrive40e загварууд хамрагдаж байна.

