Эдийн засаг

“Газпром” Беларусь улстай шингэрүүлсэн байгалийн хийн цогцолбор барих тохиролцоогоо эцэслэв

Төсөл шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээс эхлээд хийн түлштэй БелАЗ машин ажиллуулах хүртэлх бүх мөчлөгийг хамарна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Беларусийн Шадар сайд Виктор Каранкевич “Газпром” компанийн гүйцэтгэх удирдлагын даргын орлогч Виталий Маркеловтой хэлэлцээ хийснийг тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлэв.

“Талууд Беларусьт байгалийн хий шингэрүүлэх цогцолбор барих тохиролцоогоо эцэслэв” гэж мэдэгдэлд дурджээ.

Шингэрүүлсэн хийгээр техник ажиллуулах нь Беларусийн машин үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ шат болох бөгөөд орлуулах түлшээр ажилладаг экспортын техник үйлдвэрлэлийг өргөжүүлж, Холбоот улсад хийн түлштэй техникийн хэрэглээг дэмжинэ гэж мэдэгдэлд онцолжээ.

Талууд төслийг хэрэгжүүлэхэд холбогдох аж ахуйн нэгжүүд “өндөр бэлэн байдалтай” байгааг тэмдэглээд, энэ төсөл Беларусь, Оросын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны “чухал холбоос” болно гэжээ.

Төслийг Минск мужийн “Великий камень” аж үйлдвэрийн паркийн захиргаа, “Газпром”-ын охин компани “Газпром гелий сервис” хоёрын 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжүүлж байна.

Цогцолбор барихад аж үйлдвэрийн паркаас 3 орчим га газар олгосон байна.

Бусад мэдээ