Ботсванагийн архитекторыг ажлын байрны зараар хууран мэхэлж, Оросын армид Украины эсрэг тулалдуулжээ
Ботсванагийн архитектортой хамт явсан хүмүүсийг Оросын арми фронтод зам тандагч болгон ашиглаж байжээ.
/file/attachments/orphans/oped-mills-pows_967756.jpg)
Интернэтэд гарч ирсэн ажлын байрны зар дээр дарсан Ботсванагийн архитектор Оросын Украин руу хийсэн түрэмгийллийн фронтын шугамд очиж, олзлогдсон түүхээ Львовын ойролцоох дайнд олзлогдогсдын байгууламжаас ярьсныг Дэйли Маверик сайт мэдээлжээ.
Нууцлалын үүднээс Эндрю хэмээн нэрлэсэн эр 2025 оны аравдугаар сард Канад, АНУ, Польш болон Европын бусад оронд өндөр цалинтай ажил санал болгосон зар харжээ. Польшид жолоочоор ажиллах сонирхолтой гэж бичмэгц Роб гэх зуучлагч түүнтэй байнга холбогдож, эцэст нь тэрбээр саналыг хүлээн авсан байна.
Санал болгосон нөхцөлд суурьшихад зориулсан хорин мянган ам.доллар, сард гурван мянган ам.долларын цалин, зургаан сарын дараа Польшийн иргэншил олгох амлалт багтаж байв.
Түүнийг Доха руу нисгэсний дараа АНУ, Ираны дайнаас болж аюулгүй байдлын шалтгаанаар Москвагаар дамжин явна гэж хэлжээ. Москвад хүрэхэд Роб холбоо барихаа больж, орос хэл дээрх бичиг баримтад гарын үсэг зуруулаад түүнийг Польш руу биш, харин зүүн өмнө зүгт Башкортостан руу аваачсан юм.
Тэнд Колумб, Бангладеш, Камбожаас ирсэн, ижил луйварт өртсөн бололтой гадаадын иргэдтэй хамт байлгаж, дараа нь Ростов руу, тэндээс фронт руу хүргэжээ. Гурван өдрийн сургалтад АК-74 автомат буу барих, нисгэгчгүй онгоцноос нуугдахыг заасан байна.
«Тэдэнд зүгээр л дүрэмт хувцас өмсөж, цэргүүддээ зам гаргах бие хэрэгтэй» гэж Эндрю хэлжээ. Тэрбээр эх орноосоо ирсэн 18 дахь хүн байсан ч цорын ганц амьд үлдсэн нь гэдгээ хэлсэн.
Тэднийг Украины байрлал руу эсэргүүцэлтэй тулгартал алхуулж, ард нь явж байсан хөл муутай эрийг хоцроход буудаж алсан аж.
Ялзарсан цогцос дунд замаа олсоор тэрээр эцэст нь Украины цэргүүдтэй таарч бууж өгсөн байна.
/file/attachments/orphans/nigeria-sa-carynMAIN_103569.jpg)


