Узбекистанд 10 сарын хугацаанд 10 сая гаруй литр чанаргүй АИ-92 бензин илэрчээ
Чанаргүй шатахуунтай станцын үйл ажиллагааг лабораторийн дахин шалгалт хүртэл зогсоодог.

Узбекистанд энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сард шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтаар 10 сая гаруй литр чанаргүй АИ-92 бензин илрүүлснийг Газета.уз сайт мэдээлжээ.
Узэнергоинспекцийн газрын тос, байгалийн хийн салбарын хяналтын хэлтсийн дарга Дилшод Каримовын хэлснээр, арван сарын хугацаанд улс даяар 3000 орчим станц шалгаж, тэдгээрийн 330-д нь буюу 11 орчим хувьд стандартын бус шатахуун илэрчээ. Зөрчлийн 240 нь автомашины бензинтэй холбоотой байв.
Хамгийн их хэмжээний чанаргүй шатахуун Андижан, Фергана мужид илэрсэн бол Навоий, Наманган, Самарканд мужид ч ижил зөрчил гарсан.
Зөрчил АИ-92, АИ-95 бензинд хамаарч байсан ч шатахууны ямар үзүүлэлт стандарт хангаагүйг нарийвчлан хэлээгүй байна.
«Бидний гол зорилго бол шатахууныг хураах биш, харин чанаргүй шатахууныг хэрэглэгчдэд худалдахаас сэргийлэх явдал» гэж Каримов онцолжээ.
Түүний хэлснээр, оны эхнээс хойш байцаагчид чанарын шаардлага хангаагүй 7800 орчим тонн шатахуун борлуулахаас сэргийлсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Узбекистан 2025 онд 1.2 сая тонн автомашины бензин үйлдвэрлэсэн байна.
Аравдугаар сард Андижан мужийн нэгэн станцад борлуулсан шатахууны үнийн 50 хувьтай тэнцэх 23.6 сая сумын торгууль ногдуулсан юм.



