Дэлхий

Дайн, түлшний үнийн өсөлтийг үл харгалзан дэлхийн аялал жуулчлал дээд амжилтдаа хүрэх төлөвтэй байна

Аялагчид эд зүйлээс дурсамжид илүү мөнгө зарцуулах болжээ.

Africanews1 мин унших

Зураг: Africanews

Дэлхийн аялал жуулчлал 2026 онд дээд амжилт тогтоож, зочдын нийт зарцуулалт 9 хувиар өсөн 7.8 их наяд ам.долларт хүрэхийг Дэлхийн аяллын зах зээлийн тайлан таамагласан тухай Африканьюс телевиз мэдээлэв.

«Өнөөгийн хэрэглэгчид эд зүйлээс илүү дурсамжид ач холбогдол өгөх болсон» гэж Оксфорд Экономикс компанийн судалгааны дарга Шон Морган хэлсэн байна.

Энэтхэг, Хятадаас ирэх зургаан жилд 24 сая өрх нэмж аяллын зах зээлд орох төлөвтэй аж.

Өөрийн бүс нутагтаа аялагчид энэ жил 3 хувиар нэмэгдсэн бол бүс хоорондын болон холын аялал 3 хувиар буурчээ.

Хэт тансаг аялалын зах зээл хамгийн хурдан өсч байгаа аж. Африкт аялагчдын тоо, зарцуулалт 10-15 хувиас дээш нэмэгдэж байна гэж Африкийн аялал жуулчлалын холбооны дарга Таки Молидина хэлжээ.

Иран дахь дайны улмаас Ойрхи Дорнод руу ирэх олон улсын аялагчид 40 хувиар буурсан ч шинжээчид 2027 онд сэргэнэ гэж таамаглаж байгаа юм.

Бусад мэдээ