Дэлхийн банктай 1 тэрбум ам.долларын хэлэлцээрийг Египет байгуулжээ

Египет бүс нутгийн дайн, валютын сулрал, үнийн өсөлтөд нэрвэгдсэн эдийн засгаа дэмжих зорилгоор Дэлхийн банктай 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэлэлцээр байгуулсныг Дэ Нэшнл мэдээлжээ.
Гадаад хэргийн сайд Бадр Абдельатти ням гарагт гарын үсэг зурсан хэлэлцээр нь төрийн өмчит компани, татвар, зээлийн зардлын шинэчлэлтэй холбоотой юм. Нефтийн баррель төсөвт тусгасан 75 ам.долларын оронд 110 орчим байгааг Ерөнхий сайд Мостафа Мадбули дурджээ.
Ам.доллар аравдугаар сарын эхэнд 52 фунт байсан бол 26-нд 56 фунтаас давж дээд амжилт тогтоожээ.
Төв банк пүрэв гарагт бодлогын хүүг 20 хувь болгон өсгөсөн нь 2024 оны гуравдугаар сараас хойшхи анхны өсөлт юм. Гадаад өр зургадугаар сарын эцэст 166.45 тэрбум ам.долларт хүрчээ.
Каирт ургамлын тос нэг лонх сарын дотор 75 фунтаас ерэн фунт болж үнэссэн байна. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Каирт зээлийн хөтөлбөрийн эцсийн хяналт хийж байгаа бөгөөд 2.3 тэрбум ам.доллар чөлөөлөгдөж болзошгүй аж.



