Дэлхий

Дублинд жагсагчид Жо Байден руу сүү шиджээ

Палестиныг дэмжигчид Газын дайны үеийн бодлогынх нь төлөө Ерөнхийлөгч асныг буруутгаж, цагдаатай мөргөлдсөн байна.

Newsweek1 мин унших

Зураг: Newsweek

Палестиныг дэмжигч жагсагчид Ирландын Дублин хотод Мягмар гарагт гэнэтийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден руу сүүний хайрцаг шидэж, “гарт чинь цус бий” хэмээн хашгирчээ. Энэ тухай Ньюсвик сэтгүүл мэдээлэв.

Олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгт зарим нь Палестины туг барьсан жагсагчид Ерөнхийлөгч асан, түүний гэр бүлийнхэн рүү юм шидэж, хамгаалагчид тэднийг шүхрээр халхлан машинд суулгаж буй харагдана.

Жагсагчид цагдаатай мөргөлдсөн бөгөөд Ирландын РТЭ телевизийн мэдээлснээр, хэргийн дараа дор хаяж 2 хүнийг баривчилжээ.

Байден, түүний эхнэр Жилл нар хүү Хантерыг Тринити коллежийн олон нийтийн яриа хэлэлцээнд онцгой хувь нэмэр оруулсны төлөөх алтан медалиар шагнах ёслолд оролцож байжээ.

Газын дайн Байденыг Ерөнхийлөгч байх үед эхэлсэн юм. Тэрбээр энгийн иргэдийн хохирол нэмэгдэж байхад Израильд цэргийн тусламж, дипломат дэмжлэг үзүүлсээр, гал зогсоолт тогтоож чадаагүй хэмээн шүүмжлэгдэж байсан билээ.

Бусад мэдээ