Эл Жи Энержи Солюшн гуравдугаар улиралд цэвэр алдагдалд оржээ
Цахилгаан машины зах зээлийн удаашрал үргэлжилж байгаа ч борлуулалт, үйл ажиллагааны ашиг өссөн байна.

Өмнөд Солонгосын батерей үйлдвэрлэгч Эл Жи Энержи Солюшн компани гуравдугаар улиралд 296.9 тэрбум воны цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеийн 536.1 тэрбум воны ашгаас огцом буурсан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Үйл ажиллагааны ашиг 25.7 хувь өсөж 756 тэрбум вон, борлуулалт 59 хувь өсөж 9.64 их наяд вон болсон байна.
Хойд Америкт эрчим хүч хадгалах систем, Европт дунд болон хямд үнийн батерейны борлуулалт орлогыг дэмжсэн гэж компани мэдэгджээ.
АНУ-ын татварын хөнгөлөлтөөс 416.9 тэрбум вон авсан бөгөөд үүнийг хасвал үйл ажиллагааны ашиг 339.1 тэрбум вон болох юм.
Эхний есөн сарын үр дүнгээр компани 1.57 их наяд воны цэвэр алдагдал хүлээж, үйл ажиллагааны ашиг 54.9 хувь буурч 661.6 тэрбум вон болжээ.



