Эль Сальвадор алга болсон цэргүүдээ хайхаар Гаитид 2000 гаруй цэрэг илгээв
Гаитийн бүлэглэлийн удирдагч НҮБ-аас яриа хэлэлцээ хүсчээ.

Эль Сальвадор 10 дугаар сарын 18-нд отолтод өртөж алга болсон дөрвөн цэргээ аврахаар Гаитид 2000 гаруй цэрэг илгээснээ Лхагва гарагт мэдэгджээ гэж Африканьюс телевиз мэдээлэв.
НҮБ-ын дэмжлэгтэй бүлэглэлийн эсрэг хүчинд алба хааж байсан эдгээр цэрэг Порт-о-Пренсийн ойролцоох захаас бааздаа буцаж явахдаа хуягт машинтайгаа отолтод өртсөн байна.
Ерөнхийлөгч Найиб Букеле Гаитийн Ерөнхий сайд Аликс Дидье Фис-Эметэй утсаар ярилцжээ.
Цэргүүдийг суллахгүй бол Гаитийн бүлэглэлүүдийг устгана гэж Букеле өнгөрсөн долоо хоногт заналхийлсэн аж.
Бүлэглэлийн удирдагчдын нэг Вилсон Жозеф яриа хэлэлцээ хүссэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш рүү илгээсэн ч НҮБ албан ёсоор хариу өгөөгүй юм.



