Эмират 2031 он гэхэд нарны цахилгаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ
Ойрхи Дорнодын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2031 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй.

Арабын Нэгдсэн Эмират улс 2031 он гэхэд нарны цахилгаан үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 оны сэргээгдэх эрчим хүчний тайландаа дурдсаныг Нэшнл сонин мэдээлжээ.
Тайлангийн тооцоогоор, Эмиратад нэг хүнд ногдох нарны цахилгаан үйлдвэрлэл 4000 гаруй киловатт цаг болно. Шилдэг аравт Австрали хоёр, Оман гурав, Болгар дөрөв, Катар тавдугаар байрт орсон бол Грек, Австри, Испани, Хятад, Чили жагсаалтыг гүйцээжээ.
Шилдэг аравт багтсан бүх улс 2031 он гэхэд нэг хүнд дор хаяж 2000 киловатт цаг үйлдвэрлэх төлөвтэй нь дэлхийн 800 орчим киловатт цагийн дунджаас хамаагүй өндөр юм.
Нарны эрчим хүч 2031 он гэхэд бараг 85 хувиар өсөх дэлхийн сэргээгдэх цахилгааны нийт хүчин чадлын дөрөвний гурав орчмыг эзлэх юм.
Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухайл Аль Мазруэй есдүгээр сард Эмират цэвэр эрчим хүчний зорилтоо 2030-2031 он гэхэд 35 хувь болгож нэмэгдүүлснийг мэдэгдсэн байна.
Агентлагийн таамаглалаар, Саудын Араб 2031 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа таван дахин нэмэгдүүлж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн хүчин чадал 2026-2031 онд бараг 4800 гигаваттад хүрнэ.
/file/attachments/orphans/nigeria-sa-carynMAIN_103569.jpg)
/file/attachments/orphans/oped-mills-pows_967756.jpg)

