Дэлхий

Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар Хятад хэлэлцэж байна

Төсөлд хохирогчдын хууль зүйн туслалцаа авах эрхийг тусгажээ.

ECNS1 мин унших

Хятадын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг даваа гарагт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороонд өргөн барьсныг И Си Эн Эс мэдээлжээ.

55 зүйлтэй төсөл хүний биед хэрэглэх албадлага, хэрэгт холбогдох хөрөнгийг битүүмжлэх, хураах асуудлыг хамарна. Насанд хүрээгүйчүүд, гадаад иргэдтэй холбоотой эрүүгийн ажиллагааг мөн зохицуулжээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, ойрын хамаатан садан нь тодорхой шалтгаанаар өмгөөлөгч аваагүй бол хууль зүйн туслалцаа хүсэх боломжтой болно.

Төсөлд гадаадын сэжигтэн, шүүгдэгчид шударга хандах заалт ч багтжээ. Хуулийг 1979 оны долдугаар сард баталж, 1996, 2012 онд томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 онд хэсэгчлэн өөрчилсөн юм.

Бусад мэдээ