Өвөр Монголын малчид ямааны ноолуураар дэлхийн зах зээлд гарч байна
Арбас ямааны ноолуурыг олон улсад зөөлөн алт хэмээн нэрлэдэг аж.
Хятадын Өвөр Монголын Ордос хотын Отог хошуунд Арбас ямааны ноолуур малчдын орлогыг нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд гарч байгааг Чайна Ньюс мэдээлжээ.
«Энэ жил зөвхөн ноолуураас 500 мянган юанийн орлого олсон» гэж 50 настай малчин Ван Юн Ся хэлжээ. Отог хошуунд нэг сая найман зуун мянга орчим Арбас ямаа өсгөдөг байна.
Ноолуурын нарийн нь ихэвчлэн 14.5 микрон хүрэхгүй бөгөөд дээд зэргийнх нь 13 микроноос нарийн байдаг.
Хошууны албан тушаалтан Хао Гуй Биний хэлснээр энэ онд 1200 тонн ноолуур бэлтгэж, Итали, Франц, Их Британид экспортолсноор 15 сая ам.доллараас илүү орлого олжээ.
Хошуу 2025 онд 1798 малчин өрхөд 17 сая юаниас илүү урамшуулал олгож, нэг өрх хамгийн ихдээ 270 900 юань авсан байна. Аравдугаар сарын 19-нд Ордосын гаалийн бүсэд хил дамнасан худалдааны парк ажиллаж эхэлжээ.

