Хонконгт Айфоны урьдчилсан худалдаатай холбоотой 1700 гаруй залилангийн мэдээлэл иржээ
Хохирогчид мөнгө алдаагүй гэж цагдаагийн комиссар хэлжээ.

Хонконгийн цагдаа нар есдүгээр, аравдугаар сард Эппл компанийн Айфоны урьдчилсан худалдаатай холбоотой кредит картын 1700 гаруй сэжигтэй залилангийн мэдээлэл хүлээн авсныг Ар Ти Эйч Кей мэдээлжээ.
Цагдаагийн комиссар Жо Чоугийн хэлснээр шинэ загваруудын худалдаатай холбоотой 1589 мэдээлэл ирсний дараа аравдугаар сард дахин 138 мэдээлэл иржээ. Эппл нэг удаагийн нууц үг зэрэг нэмэлт хамгаалалт хэрэглэхгүй гэж шийдсэн байна.
«Бид Эппл, кредит картын компани, банкуудтай холбогдож, асуудалтай бүх худалдан авалтыг цуцалсан. Тиймээс хохирогчид мөнгө алдаагүй» гэж Чоу хэлжээ.
Хонконгт залилан эхний есөн сард 34 679 хэрэг бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 51 хувийг эзэлжээ. Хохирогчдын алдагдал 6.7 хувиар өсөж, 6.02 тэрбум Хонконг долларт хүрсэн байна.
