Филиппинд есдүгээр сард ажилгүй хүний тоо 2.86 сая болж өсжээ
Ажил эрхлэлтийн өсөлт ажиллах хүчний нийлүүлэлтийн өсөлтөөс хоцорч байна.
Филиппиний статистикийн газрын 6-нд нийтэлсэн мэдээллээр, тус улсад есдүгээр сард ажилгүй хүний тоо 2.86 сая болж, наймдугаар сарын 2.77 сая, өнгөрсөн оны мөн үеийн 1.96 саяас өссөнийг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Ажилгүйдлийн түвшин 5.4 хувьд хүрсэн нь наймдугаар сарын 5.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн 3.8 хувиас өндөр байна.
Статистикийн газрын дарга Деннис Мапагийн хэлснээр, есдүгээр сард ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 1.63 саяар нэмэгдсэн ч ажил эрхлэгчид ердөө 721 мянгаар нэмэгдэж, ажилгүй хүн 909 мянгаар өсжээ.
Есдүгээр сард 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 15.3 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийн 11.6 хувиас өссөн бөгөөд ажилгүй залуучуудын тоо 1.12 сая орчим болсон байна.
Зочид буудал, хоол үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэгчид өмнөх оноос 834 мянгаар нэмэгдсэн нь Зул сарын баярын хэрэглээний оргил улирал ойртож байгаатай холбоотой гэж Мапа тайлбарлажээ.
Үйлчилгээний салбар нийт ажил эрхлэгчдийн 62.2 хувийг эзэлж, хөдөө аж ахуй 20.7 хувь, аж үйлдвэр 17.1 хувийг эзэлж байна.



