Филиппиний Дээд шүүх Ромуальдесийн гомдлыг хэрэгсэхгүй болгов
Төлөөлөгчдийн танхимын дарга асан авлигын хэргээр хоригдож байна.

Филиппиний Дээд шүүх Төлөөлөгчдийн танхимын дарга асан Мартин Ромуальдесийн Омбудсманы мөрдөн байцаалтын эсрэг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ гэж Рапплер сайт мэдээлэв.
Хэрэг аль хэдийн авлигын шүүхэд шилжиж, тэрбээр гэм буруугүй гэж мэдүүлсэн тул гомдол утгаа алдсан гэж шүүх үзсэн байна.
Шүүх мөрдөн байцаалтыг түр зогсоох хүсэлтийг ч хүлээж аваагүй аж.
Омбудсман 2022-2025 оны улсын төсвийн төслүүдээс дор хаяж 15 удаа нийт долоон тэрбум гаруй песогийн шан харамж авсан гэж түүнийг буруутгаж байгаа юм.
Ерөнхийлөгч Фердинанд Маркосын үеэл Ромуальдесийг Омбудсман 9 дүгээр сарын 7-нд авлигын шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэрбээр 9 дүгээр сарын 14-нөөс хоригдож байна.
Энэ хэрэгт батлан даалтад гаргах боломжгүй тул тэрбээр 9 дүгээр сарын 28-нд тусгай хүсэлт гаргасан юм. Шүүх прокурорын нотлох баримтыг үнэлж, хүсэлтийг шийдвэрлэх аж.



