Францын зохиолч Мишель Уэльбекийг лалын шашинтнуудын тухай үгийнх нь төлөө үзэн ядалт өдөөсөн хэрэгт буруутгажээ
Гэм буруутай нь тогтоогдвол зохиолчид нэг жил хүртэл хорих ял оноож болзошгүй.
Францын зохиолч Мишель Уэльбекийг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, хүчирхийлэл өдөөхөд хамтран оролцсон хэрэгт буруутгасныг Ле Фигаро сонины эх сурвалжийг иш татан Медуза сайт мэдээлжээ.
Нантер хотын мөрдөн байцаах шүүгчийн шийдвэр нь Уэльбекийн 2022 онд философич Мишель Онфрейд өгсөн ярилцлагад хэлсэн үгтэй холбоотой аж.
«Лалын сүм, лалын шашинтнуудын очдог кафед террорист халдлага, буудалцаан болно» гэж тэр үед зохиолч хэлж байжээ.
Ярилцлага нийтлэгдсэний дараа Францын лалын сүмүүдийн холбоо болон арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөн зохиолчийн эсрэг гомдол гаргасан юм.
Уэльбек буруутгалыг үгүйсгэж, үг хэлэх эрх чөлөөгөө л ашигласан гэж мэдэгдэж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 45 мянган евро хүртэл торгууль ногдуулж болзошгүй.
Зохиолчийг 2002 онд ч Исламыг доромжилсон үгийнх нь төлөө шашны үзэн ядалт өдөөсөн хэргээр шүүж байсан ч шүүх цагаатгаж байжээ.


