Конгод Эболагийн дэгдэлтийг хяналтад авч чадахгүй байна гэж Оросын эрүүл ахуйн албаны дарга мэдэгдэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ дэгдэлтийг түүхэн дэх хамгийн хурдан тархаж буй гэж үзжээ.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсад олон улс, олон улсын байгууллагууд тусламж үзүүлж байгаа ч Эбола халууралтын томоохон дэгдэлтийг хяналтад авч чадахгүй байна гэж Оросын Роспотребнадзор албаны дарга Анна Попова мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Попова Мягмар гарагт олон улсын хамтын аюулгүй байдлын форумд үг хэлэхдээ хариу арга хэмжээний механизм ажиллахгүй байгааг онцолж, дэлхий дахинд холер өвчнийг ч хэн ч хяналтдаа авахгүй байна гэсэн байна.
Эболагийн дэгдэлтийг 5 дугаар сарын 15-нд Итури мужид албан ёсоор зарласан бөгөөд дараа нь бусад муж болон хөрш Уганда руу тархсан ч 8 дугаар сарын сүүлээр Угандад тархалт зогссон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг дэгдэлт арван жилийн өмнө 11 мянга гаруй хүний амь авсан хамгийн том тахлын цар хүрээг давж болзошгүй гэж анхааруулсан.
Конгогийн Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээгээр тус улсад 10 мянга гаруй хүн Эбола халууралтаар өвчилж, 5 мянга гаруй нь нас баржээ.

