Оросын төсвийн алдагдал оны эхний 10 сард 5.234 их наяд рубльд хүрчээ
Газрын тос, байгалийн хийн орлого буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлого огцом өсчээ.

Оросын холбооны төсөв 2026 оны 1-10 дугаар сард урьдчилсан байдлаар 5.234 их наяд рублийн буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувьтай тэнцэх алдагдалтай гарсныг Сангийн яамны мэдээг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Төсвийн хуульд энэ оны алдагдлыг 3.786 их наяд рубль буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.6 хувь гэж төлөвлөсөн ч Сангийн яам 9 дүгээр сард оны эцсийн тооцоогоо 7.345 их наяд рубль буюу 3.2 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Өмнөх оны мөн үед алдагдал 3.942 их наяд рубль буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувь байжээ.
Төсвийн орлого жилийн өмнөхөөс 11 хувиар өсч 33.176 их наяд рубль болсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 27.8 хувиар нэмэгдэж 14.701 их наяд рубльд хүрчээ.
Харин газрын тос, байгалийн хийн орлого 14.1 хувиар буурч 6.442 их наяд рубль болсон нь долларын дундаж ханш суларсантай холбоотой аж.
Төсвийн зардал 13.4 хувиар өсч 38.41 их наяд рубльд хүрсэн бөгөөд Сангийн яамны мэдээгээр нэмэлт орлого болон 3 их наяд рубльээс хэтрэхгүй бусад эх үүсвэрээр зардлын дээд хязгаарыг нэмэгдүүлж болно.


