Калининградын өмгөөлөгч Мария Бонцлерт эх орноосоо урвасан хэрэгт 15 жилийн хорих ял оноохыг прокурор хүсчээ
Өмгөөлөгч улс төрийн хэргүүдэд яллагдагчдыг өмгөөлдгөөрөө алдартай.
Прокурор Калининградын 65 настай өмгөөлөгч Мария Бонцлерт 15 жилийн хорих ял оноохыг шаардсаныг Медуза сайт мэдээлжээ.
Түүнд мөн эрх чөлөөг хязгаарлах ял, 10 мянган рублийн торгууль ногдуулахыг хүссэн бөгөөд Бонцлер 11 дүгээр сарын 11-нд шүүхэд сүүлчийн үгээ хэлэх төлөвтэй байна.
Бонцлерийг 2025 оны 5 дугаар сарын сүүлээр баривчилснаас хойш цагдан хорих төвд байлгаж байгаа юм.
Хэргийг анх гадаад улстай нууцаар хамтран ажилласан зүйл ангиар мөрдөж байсан ч дараа нь 20 жил хүртэл хорих ял оноож болох эх орноосоо урвах зүйл анги руу шилжүүлжээ.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Бонцлер 2024 онд найрсаг бус улстай хамтран ажилласан хүмүүсийн эсрэг хэрэг мөрдөж буй хүч хүчний байгууллагын ажилтнуудын талаар мэдээлэл цуглуулж, өмгөөллийн ажлын явцад олж авсан мэдээллийг тэр улсын тусгай албанд дамжуулсан гэнэ.
Хүний эрхийн ОВД-Инфо төслийн мэдээгээр Бонцлер зүрхний гэмтэлтэй цусны даралт ихсэх өвчтэй бөгөөд өмгөөлөгчид нь 2026 оны 6 дугаар сард түүнийг хорих төвд эмийн зохицуулалт алдагдсанаас болж үхэх дөхсөн гэж мэдэгдэж байжээ.



