Гамбийн сөрөг хүчний удирдагч Усайну Дарбо ерөнхийлөгчийн сонгуульд зургаа дахь удаагаа нэр дэвшжээ
Дарбо энэ нь түүний сүүлчийн оролдлого болно гэж мэдэгджээ.

Гамбийн сөрөг хүчний удирдагч Усайну Дарбо 12 дугаар сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор бүртгүүлснийг Африканьюс телевиз мэдээлжээ.
Нэгдсэн ардчилсан намын 78 настай удирдагч Даваа гарагт шар хувцастай олон мянган дэмжигчдийнхээ хамт бичиг баримтаа өгсөн байна.
Энэ нь түүний ерөнхийлөгчийн сонгуульд оролцох зургаа дахь оролдлого бөгөөд өмнөх таван удаа ялагдаж байжээ.
Нэгэн цагт одоогийн Ерөнхийлөгч Адама Барроугийн улс төрийн холбоотон байсан Дарбо 2019 онд түүнтэй харилцаагаа тасалсан юм.
Дарбо авлигатай тэмцэж, эдийн засгийг сэргээж, залуучуудын Европ руу дүрвэх урсгалыг зогсооно гэж амлаж байна.
Бие даасан сонгуулийн хороо цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэлийн шийдвэр 11 дүгээр сарын 16 гэхэд гарах аж.
/file/attachments/orphans/Riaan-PerliesFestive1_428422.jpeg)
/file/attachments/orphans/Lerato-Cop31-14_678098.jpg)

