Герман, Австри, Унгарт Хэллоуины чихрээс зүү, хадаас олджээ
Цагдаа нар эцэг эхчүүдэд хүүхдийнхээ авсан чихрийг шалгахыг анхааруулж байна.

Герман, Австри, Унгарт Хэллоуины үеэр тараасан чихрээс зүү болон бусад хурц төмөр зүйл олджээ гэж Би Би Си мэдээлэв.
Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер эдгээр хэргийг «хулчгар, хорон санаатай, зарим тохиолдолд амь насанд аюултай» гэж буруушаасан байна.
Германы Бремерфёрде хотод есөн настай охин шоколад идэж байгаад хэлээ гэмтээж, дотроос нь 5 см урт зүү олдсон аж.
Унгарын цагдаа нар Дьёмрё хотын орчимд хүүхдүүдэд тараасан чихрээс хадаас, шураг, утас олдсоны дараа эрүүгийн хэрэг нээжээ.
Австрийн дөрвөн мужид шалгалт явагдаж байгаа бөгөөд 10 настай охин амандаа бага зэргийн гэмтэл авсан байна.
Баварийн цагдаа нар 25 хүртэлх тохиолдол бүртгэж, дууриах эрсдэлийг анхааруулжээ. Нэг тохиолдолд эх нь цагдаад мэдэгдсэн ч дараа нь хүүхэд өөрөө зүүг хийснээ хүлээсэн юм.



