Гонкурын шагналыг 1949 оны Парисын хүн амины хэргийн тухай романд олгов
Филипп Жаэнада олон арван жилийн өмнөх хэргийг шийдэхийг оролдож, хохирогчийн нэр хүндийг сэргээжээ.

Францын хамгийн нэр хүндтэй утга зохиолын шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Филипп Жаэнада хүртжээ гэж Гардиан сонин мэдээлэв.
Түүний романд Парисын Монпарнасын уран бүтээлчдийн загвар, 29 настай Луиз Кансо 1949 оны 9 дүгээр сарын 7-нд нас барсан хэргийг сэргээн бичсэн юм. Цагдаа алуурчныг тогтоож чадаагүй байв.
Анхны 300 хуудас цагдаагийн тайланд Кансог муу нэртэй эмэгтэй гэж дүгнэсэн аж. Жаэнадагийн 530 хуудас ном алуурчны нэрийг санал болгож, хохирогчийг өрөвч сэтгэлээр дүрсэлжээ.
«Тэрбээр баатраа ойлгохын тулд ямар ч хүчин чармайлт хайрладаггүй» гэж Монд сонин бичсэн байна.
Шагнал дөрвөн удаа эцсийн жагсаалтад орж байсан Жаэнадагийн 13 дахь романд олгогдсон юм.
Энэ жилийн шагналд Канад-Гаитийн зохиолч Телисон Орельений номыг хиймэл оюунаар бичсэн гэх буруутгалаар урт жагсаалтаас хассан явдал сүүдэрлэсэн байна. Орельен үүнийг үгүйсгэж байгаа аж.



