Гвиней-Бисау АНУ-ын санхүүжилттэй гепатит Б-ийн вакцины маргаантай туршилтыг цуцалжээ
Гвиней-Бисаугийн хүн амын бараг тавны нэг нь гепатит Б-тэй.

Гвиней-Бисау нярай хүүхдүүдэд хийх гепатит Б-ийн вакцины туршилтыг ёс зүйгүй, мөлжлөгийн шинжтэй гэсэн олон улсын шүүмжлэлийн дараа цуцалсныг Африканьюс телевиз мэдээлжээ.
Туршилтыг вакцинд эргэлзсээр ирсэн Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди Жуниорын удирдлага дор АНУ санхүүжүүлсэн юм.
Судалгаанд 14 мянган нярай хамрагдаж, тал нь вакцин авах, нөгөө тал нь ДЭМБ-ын зөвлөмжийг үл харгалзан вакцингүй үлдэхээр төлөвлөжээ.
ДЭМБ бүх нярайд төрөхөд нь гепатит Б-ийн вакцин хийж, нэмэлт тун хийхийг зөвлөдөг. Засгийн газар өмнө нь хүүхэдтэй холбоотой вакцины туршилтыг хориглож, цагдаа маргааны төвд байсан судалгааны төвөөс вакцины багцыг хураан авсан юм.



