Дэлхий

Их Британид Оросын төлөө тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн АНУ-ын цэргийн албан хаагчийг баривчилжээ

Холбооны мөрдөх товчоо тангаргаа зөрчсөн хэнийг ч тэвчихгүй гэдгээ анхааруулжээ.

DW1 мин унших

Зураг: DW

Их Британийн терроризмын эсрэг цагдаа Мягмар гарагт Английн Глостер хотын ойролцоо АНУ-ын армийн 41 настай албан хаагчийг Оросын төлөө тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсныг Дойче Велле радио мэдээлжээ.

Цагдаа Глостершир мужид хоёр газар нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтад АНУ-ын эрх баригчид, арми, Холбооны мөрдөх товчоо нягт оролцсон байна.

«Буруутгал ноцтой бөгөөд бидний мөрдөн шалгалт үргэлжилж байна» гэж терроризмын эсрэг цагдаагийн үндэсний ахлах зохицуулагч Вики Эванс хэлжээ.

Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател энэ хэрэг АНУ болон холбоотнуудын хувьд туйлын анхаарал татсан асуудал гэжээ.

АНУ-ын армийн сөрөг тагнуулын командлагч, бригадын генерал Шон Стинчон нууц мэдээлэлд итгэмжлэгдсэн ахлах цэргийн үйлдэл дотоод аюул бодитой гэдгийг сануулж байна гэж хэлсэн байна.

Лондонгоос хоёр цагийн зайд орших Глостершир мужид цэрэг, тагнуулын хэд хэдэн чухал байгууламж байрладаг бөгөөд хөрш Челтнем хотод Их Британийн дохионы тагнуулын төв байдаг аж.

Бусад мэдээ