Дэлхий

Иран АНУ-тай хэлэлцээ хийх тухай мэдээллийг хуурамч гэж няцаажээ

Тегеран тавьсан долоон нөхцлөө АНУ биелүүлэхгүй бол хэлэлцээ хийх төлөвлөгөө байхгүй гэж Иран мэдэгдэж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи АНУ-ыг Тегерантай хийх болзошгүй хэлэлцээний тухай хуурамч мэдээ тараахаа зогсоож, Ираны тавьсан долоон нөхцлийг биелүүлэхийг уриалсныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

«Ирантай хийсэн дайн АНУ-ын засгийн газрыг аль хэдийн сүйрүүлсэн. Гэвч Вашингтон цөхрөнгөө барсан мөрийтэй тоглогч шиг тэмцэж байна» гэж Резаи олон нийтийн сүлжээнд бичжээ.

Түүний үзэж буйгаар Вашингтон Баруун Ази дахь шинэ дэг журмыг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

Үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаарх хэлэлцээнд эерэг динамик байгаа, энэ нь мөргөлдөөнийг зогсооход хүргэнэ гэж мэдэгдсэн юм.

Зарим хэвлэл АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргатай Катарын Доха хотод уулзахаар төлөвлөж байгааг мэдээлсэн ч Ираны нэгэн эх сурвалж үүнийг няцаажээ.

Иран нөхцлүүд нь биелбэл, тэр дундаа АНУ далайн хоригоо зогсоож, Ираны газрын тосны борлуулалтын хязгаарлалтыг цуцалбал Ормузын хоолойг дахин нээж, Вашингтонтой хэлэлцээгээ сэргээхийг санал болгосон байна.

Бусад мэдээ