Ирланд, Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бөмбөг дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг хүлээн авчээ
Ирландын засгийн газар эдгээр нь зохион байгуулалттай кампанит ажил байж болзошгүй гэж үзжээ.

Ирланд, Их Британийн зарим хэвлэл мэдээллийн байгууллага бөмбөг дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг бүхий цахим шуудан хүлээн авсныг Ирландын нийтийн өргөн нэвтрүүлгийн РТЭ байгууллагыг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Болгоомжлолын үүднээс РТЭ урьдчилан бичсэн нэвтрүүлгүүдийг цацаж, шууд нэвтрүүлгийн зарим хэсгийг хөдөлгөөнт студиэс дамжуулжээ. Цагдаа нар нохойтой хамт байрыг шалгасан ч бөмбөг илрээгүй байна.
Ирланд дахь Медиахаус, Вирджин Медиа Телевиз, Индепендент Ньюс Медиа, Их Британийн Скай Ньюс телевиз ч ийм сүрдүүлэг хүлээн авчээ.
РТЭ-гийн ерөнхий захирал Кевин Бакхерст сүрдүүлгийг «хэвлэл мэдээллийн эсрэг ичгүүртэй халдлага» гэж нэрлэжээ. Ирландын Ерөнхий сайд Михол Мартин сүрдүүлэг худал болсон ч үүнд маш нухацтай хандаж байгаагаа мэдэгджээ.
Саяхан Европт онгоцуудыг дэлбэлнэ гэсэн ижил төстэй сүрдүүлгийг олноор илгээсэн тохиолдол гарсан юм. Ирландын цагдаа хэргийг мөрдөн шалгахаа амлажээ.



