Дэлхий

Европын комисс Украинд олгох зээлийн үлдэгдлийг шинэчлэлийн явцаас хамаарна гэжээ

Комисс энэ оны эцэс гэхэд нийт зээлийг олгож дуусгахыг зорьж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Европын холбоо энэ онд Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийн үлдсэн 20 тэрбум еврог олгохын тулд Киев шинэчлэлээ үргэлжлүүлэх нь нэн чухал гэж үзэж байгааг Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Балаж Уйвари мэдэгдсэнийг Интерфакс агентлаг мэдээлжээ.

«Бид 2026 онд 45 тэрбум еврогийн зорилтод хүрэхийг тууштай зорьж байна» гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр шинэчлэлийн хэрэгжилтэд сайн ахиц гарч байгааг онцолсон байна.

Комисс 11 дүгээр сарын 5-нд зээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд Украинд 4.36 тэрбум евро олгохоо зарласан юм.

Комиссын өнгөрсөн долоо хоногт баталсан Украины 2027 оны санхүүжилтийн стратегийг ЕХ-ны Зөвлөл хэлэлцэж байна. Уг стратегиар 32 тэрбум евро орчмыг батлан хамгаалахад, үлдсэнийг төсвийн дэмжлэгт зарцуулна. Европын парламент 2026 оны 2 дугаар сард 2026-2027 онд Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох саналыг баталсан байна.

Бусад мэдээ