Эдийн засаг

Клаас Нот, Пабло Эрнандес де Кос нар Европын төв банкны ерөнхийлөгчийн цорын ганц нэр дэвшигчид болжээ

Кристин Лагард 2027 оны 2 дугаар сарын 7-нд албан тушаалаасаа хугацаанаас өмнө чөлөөлөгдөнө.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Нидерландын Төв банкны ерөнхийлөгч асан Клаас Нот, Испанийн Төв банкийг удирдаж байсан Пабло Эрнандес де Кос нар Европын төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц хоёр хүн болсныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Евро бүсийн сангийн сайд нарын бүлгийн дарга Кириакос Пьерракакисийн хэлснээр 11 дүгээр сарын 6-ны эцсийн хугацаа дуусахаас өмнө зөвхөн эдгээр эдийн засагчдыг засгийн газрууд нь нэр дэвшүүлжээ. Бүлэг нэр дэвшигчдийг 11 дүгээр сарын 9-ний хуралдаанаараа хэлэлцэх юм.

Де Кос одоогоор Олон улсын төлбөр тооцооны банкийг удирдаж байна.

Блүүмберг агентлагийн бичсэнээр албан ёсоор нэр дэвшигчдийг бүлэг хэлэлцдэг ч эцсийн шийдвэрийг Европын удирдагчид гаргах бөгөөд хэлэлцүүлгийн явцад шинэ нэр дэвшигч гарч ирж болзошгүй. Европын төрийн тэргүүн нарын албан бус дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 13-нд болно.

Лагард 2019 оноос хойш тус банкийг удирдаж ирсэн бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх оны 10 дугаар сард дуусах байжээ.

Бусад мэдээ